Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолоор Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд Их дээд сургууль, оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх нийгмийн хариуцлагын дээшлүүлэх зорилгоор "Оюутан эргүүл ажиллуулах журам" баталсан.
Энэхүү журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба, дүүрэг дэх Цагдаагийн газартай хамтран 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтад ХУД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга Э.Батмөнх, ХУД дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах, Цагдаагийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Батжаргал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хуулийн сургалт, сурталчилгаа, эргүүл хариуцсан ажилтан А.Үлэмж, ХУД дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батжаргал болон бусад мэргэжилтнүүд оролцоно мэдээлэл хийж, ХААИС-ийн Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батчулуун, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга Б.Лхагвадорж, бүрэлдэхүүний сургуулийн захирал, оюутны байрын багш нар болон 280 гаруй оюутан оролцлоо.
Энэ ажлын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран "ОЮУТАН ЭРГҮҮЛ” ажиллах юм.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА