ЧҮНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-03-11 17:08:03

Хамрах хүрээ: Бакалавр болон магистрант оюутнууд 

Жич: Магистрант оюутнууд тэнхимийн профессор зөвшөөрсөн тохиолдол материалаа бүрдүүлж хамрагдах боломжтой. 

Хамрагдах хугацаа: Намрын семистр 2022.09.01-2023.06.20-ны өдрийг хүртэл хагас болон бүтэн жилийн хугацаанд суралцах боломжтой. 

Тавигдах шаардлага:
1.Солонгос хэлний хос хөтөлбөрийн ангид суралцдаг эсвэл Солонгос болон Англи хэлний сайн мэдлэгтэй байх; 
2.ХААИС-д нэг жил болон түүнээс дээш хугацаагаар суралцсан байх; 
3.ХААИС-д суралцах хугацаандаа 70%-иас дээш дүнтэй байх. 

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.

*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. (Өөрийн хэрэглээнээс хамаараад 1 семистрийн хугацаанд ойролцоогоор 3,000,000-5,000,000 төгрөг болно)

Бүрдүүлэх материал:
   1.Өргөдлийн анкет, 
   2.Суралцах төлөвлөгөө, 
   3.Эрүүл мэндийн анкет,
   4.Тодорхойлох захиа,                       
   5.Дүнгийн тодорхойлолт,
   6.Сургуульд орсон батламж, 
   7.Солонгос эсвэл англи хэлний түвшин тогтоох сертификат (Хэрэв байгаа бол).

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. 
Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж, өргөдлийн анкет авч болно. 

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС