ЧЕХ УЛСЫН МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-03-18 13:23:07

Хамрах хүрээ: Бакалаврын түвшний оюутнууд

Хамрагдах хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд.

Тавигдах шаардлага:
   1. Англи хэлээр хичээлээ ойлгох дунд болон түүнээс дээш шатны мэдлэгтэй байх;
   2. 2.7 болон түүнээс дээш голч дүнтэй байх.

Суралцах мэргэжлийн чиглэл:
   1. Ойн аж ахуй
   2. Экологи, байгаль хамгаалал зэрэг мэргэжлээр суралцдаг ангийн оюутнууд

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
*Замын зардал, дотуур байр, даатгал, амьжиргааны зэрэг зардлыг суралцагч өөрөө хариуцна.
*Дотуур байр 1 сарын 135 EUR

Бүрдүүлэх материал:
   1. Өргөдлийн анкет (Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авах);
   2. Motivation letter;
   3. CV;
   4. Дүнгийн тодорхойлолт; 
   5. Англи хэлний онооны сертификат; 
   6. Паспортын хуулбар.

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу. Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж өргөдлийн анкет авч болно.

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС