Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал М.Эрдэнэбаяр нар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд ҮСХ, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах, “Эдийн засаг, статистик” хөтөлбөрийн агуулгыг шинэчлэн сайжруулах, улмаар бакалавр, магистрын захиалгат сургалт явуулах, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөр, судалгаанд хамтран оролцох, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг 14 чиглэлд хамтран ажиллах юм.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд ҮСХ-ны тамгын газрын дарга Э.Лхагва, Эдийн засгийн газрын дарга А.Дэмбэрэл, Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд, Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Г.Батбуян, ЭЗБС-ийн сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Г.Ганзориг, Статистик, эконометрикийн тэнхимийн эрхлэгч П.Мөнхтуяа болон багш нарын төлөөлөл оролцлоо.
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ