БНСУ-ЫН ГЁНСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-05 17:27:18

Хамрах хүрээ: Бакалавр болон магистрын түвшний 10 хүртэлх оюутан

Хамрагдах хугацаа: 2022.09.01-2023.06.25 хүртэл 1 жил эсвэл 4 сарын хугацаанд. 

Тавигдах шаардлага: Солонгос хэлний хос хөтөлбөрийн ангид суралцдаг байх эсвэл солонгос хэлний сайн мэдлэгтэй байх. 

Тэтгэлэг: Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
*Замын зардал, даатгал, байр болон хоолны мөнгө, оршин суух үнэмлэх, эрүүл мэндийн үзлэг зэргийг суралцагч өөрөө хариуцна. (Ойролцоогоор ямар өөрийн хэрэглээнээс хамаараад 3,000,000-5,000,000 төгрөг болно)

Бүрдүүлэх материал:
   1. Өргөдлийн анкет (Маягт A)
   2. Байрны өргөдлийн анкет (Маягт B)
   3. Эрүүл мэндийн анкет (Маягт C)
   4. Санхүүгийн мэдээлэл (Маягт D)
   5. Хувийн мэдээлэл (Маягт Е)
   6. Суралцах төлөвлөгөө (Маягт F)  *Англи эсвэл Солонгос хэл дээр 
   7. Өөрийн танилцуулга (Маягт G)    *Англи эсвэл Солонгос хэл дээр
   8. Тодорхойлох захиа                      *Англи эсвэл Солонгос хэл дээр
   9. Дүнгийн тодорхойлолт               *Англи эсвэл Солонгос хэл дээр
   10. Сургуульд орсон батламж        *Англи эсвэл Солонгос хэл дээр
   11. Гадаад паспортын хуулбар
   12. 3*4 харьцаатай 1 хувь цээж зураг

Материал өгөх сүүлийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар болон Захиргааны байр 205 тоот өрөөнөөс ирж лавлана уу.

Мөн international@muls.edu.mn хаягаар бүртгүүлж өргөдлийн анкетууд авч болно.  
 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС