БНСУ-ЫН ЧОНБУКИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛДЭГ 2+2 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-05 16:54:51

Тавигдах шаардлага:  
   1. Солонгос хэлний түвшин тогтоох TOPIK шалгалтын  4-р зэрэгтэй байх; 
   2. ХААИС-д 65-70 кр.цаг цуглуулсан байх (Одоо 2-р курсэд суралцаж байх);
   3. ХААИС-д сурч буй мэргэжлийн чиглэл Чонбукийн ҮИС-ийн мэргэжлийн чиглэлтэй таарч байх;
   4. Голч дүн 2,75 буюу түүнээс дээш байх;

Суралцах мэргэжлийн чиглэлүүд: 
   1. Эдийн засаг
   2. Бизнесийн удирдлага
   3. Нягтлан бодох бүртгэл 
   4. Механик инженер 
   5. Таримал судлал ба биотехнологи,
   6. Цэцэрлэгжүүлэлт
   7. Ландшафт архитектур
   8. Хүнс судлал ба технологи

Бүрдүүлэх материал: 
   1. Өргөдлийн анкет 
   2. Суралцах төлөвлөгөө (Солонгос хэлээр бичих)
   3. Тодорхойлох захиа (Сургуулийн захирлаас)
   4. Тодорхойлох захиа (Харьяа тэнхимээс)
   5. Сургуульд орсон батламж (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах)
   6. Дүнгийн тодорхойлолт 
   7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулах)
   8. TOPIK 4 шалгалтын сертификат
   9. Гадаад паспортын хуулбар 

*Бүртгүүлсэн оюутнуудаас хамгийн өндөр голч дүнтэй 2 оюутныг сургалтын төлбөр болон  дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө. 

Материал өгөх сүүлийн хугацаа:  2022 оны 06 дугаар сарын  06-ны өдөр  

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтэс 205 тоот
эсвэл 75107777-513, 341153 утсаар лавлана уу.

 


ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС