МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-04-18 15:41:08

ХААИС-ийн Магистр, докторын сургууль 2021-2022 оны хичээлийн жилийн хавар магистрантур, докторантурт элсэн суралцах хүмүүсийг урьж байна.

Бүртгэл: Элсэхийг хүсэгчид http://admission.muls.edu.mn цахим хаягаар болон ХААИС-ийн захиргааны II байр 202 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ. 

Бүртгэлийн хугацаа: 2022.04.11-05.13-ны өдрийн хооронд

Шалгалт: Элсэгчид англи хэл,  мэргэжлийн шалгалтыг тус тус өгнө.
                  (Англи хэл: 2022.05.17; Мэргэжил: 2022.05.18)

Суралцах хугацаа: Магистрантурын сургалт 1.5-2 жил, 
                                    Докторантурын сургалт 3 жил; 

Давуу тал: 

  • ХААИС-ийг бакалаврын зэрэгтэй 3.2-оос дээш голч дүнтэй төгссөн бол магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 15 хувь хөнгөлөх;  
  • Сонгогдсон хөтөлбөрөөр судалгааны (MSc) болон мэргэжлийн (MPS) магистраар суралцах; 
  • Боловсролын зээлийн сангийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах;
  • Магистр, докторын сургалтын хөтөлбөрт элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг Монгол Улсын иргэний нэгэн адил элсүүлэх ба хамтын ажиллагаатай их сургуулийн гэрээний дагуу сургалтын төлбөрийг хөнгөлөх;
  • Сургалтыг танхим болон цахимаар хослон явуулах зэрэг боломжтой.

Элсэхийг хүсэгчид дараах материал бүрдүүлнэ:
1.Элсэгчийн анкет https://graduate.muls.edu.mn/  татаж авна уу; 
2.3х4 хэмжээтэй 2 хувь зураг;
3.Бакалаврын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга);
4.Иргэний үнэмлэхийн  хуулбар;
5.Докторын сургалтад элсэгчид 1.2.3.4-д зааснаас гадна магистрын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Гадаадад төгссөн бол дипломын баталгаат орчуулга);
6.Бүртгэлийн хураамж  40000 төгрөг (Хаан банкны 5070047564 тоот дансанд тушаасан баримт);

Лавлах утас: 75107777-261, 262, 263, 99106255, 91919291, 88806020

 

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГУУЛЬ