“ХААИС-ийн оюутны хөгжил” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад хувь хүний хөгжлийн зөв дадал, харилцааны ур чадваруудыг бий болгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх, эерэг, бүтээлч хандлагыг төлөвшүүлэхэд зориулсан “Эерэг хандлага, харилцаа эртэч Монгол” цуврал лекцийг зохион байгуулж байна.
Лекцийг Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч, лектор Н.Энхбаатар, Сургагч багш Б.Төмөр-Очир нар удирдан 2021 оны 11 дүгээр сарын 16, 18, 24-ны өдрүүдэд “Харилцааны ур чадвар, Хандлагын тухай, Бүтээлч сэтгэлгээ” сэдвүүдээр зохион байгуулагдлаа.
СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА