ERASMUS+(MONGWBL) хөтөлбөрийн хүрээнд “Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажил дээр суурилсан сургалт нь их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх нь” төсөлд оролцогч их сургуулиудад сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, сургалтын тоног төхөөрөмжүүд /суурин компьютер, принтер, проектор/-ийг хүлээн авч, Аялал жуулчлалын системийн шинжилгээний лабораторийг байгууллаа.
Энэхүү лабораторийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Европын холбоо, ERASMUS+ MONGWBL олон улсын төслийн баг хамт олон, ХААИС болон АЭС-ийн захиргаанд Экологийн тэнхимийн Байгалийн аялал жуулчлалын мэргэжлийн хөтөлбөрийн хамт олноос талархал илэрхийлье.
АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛЬ
ЭКОЛОГИЙН ТЭНХИМИЙН БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОН