“НЭГ ЗАМ-НЭГ БҮС” ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-08-31 16:16:44

 ХААИС-ийн Магистр, докторын сургууль, “Нэг зам-Нэг бүс” олон улсын хөгжлийн судалгааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд магистр, докторын хөтөлбөрт магистр, доктор элсүүлэх;  магистр, докторын хөтөлбөрийг хамтран болон бие даан хэрэгжүүлэх;  гадаадын эрдэмтэн судлаачдыг урьж гэрээ байгуулан хамтран ажиллах; олон улсын болон үндэсний хэмжээний туршлага солилцох уулзалт зохион байгуулах; үр дүнтэй ажилласан багш, профессоруудыг дэмжин ажиллахаар харилцан тохиролцжээ.

Санамж бичгийг үзэглэх ёслолд ХААИС-ийг төлөөлж захирал, доктор, дэд профессор О.Баатарцогт, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Баярмаа, Магистр, докторын сургуулийн захирал, профессор Б.Баттөр, мэргэжилтэн, доктор Д.Байгальмаа, “Нэг зам-Нэг бүс” олон улсын хөгжлийн судалгааны академийн захирал, профессор Лю Яацун,тэргүүн Ж.Хишигжаргал нарын хүмүүс оролцлоо. Энэ үеэр ХААИС-ийн захирал О.Баатарцогт хэлсэн үгэндээ, гэрээ байгуулахаас илүүтэй үр дүнд анхаарч ажиллахын чухлыг онцлоод хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.