Япон улсын Шиншү их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс Япон хэлний мэдлэгтэй 1 /нэг/ оюутныг нэр дэвшүүлнэ. Шиншү их сургууль нь 1949 онд байгуулагдсан, инженер, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг 8 факультеттай, магистр, докторын 5 сургуультай. 11000 оюутан, 1100 багш, ажилтантай Японы үндэсний их сургуулиудын нэг юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.shinshu-u.ac.jp/english/about/ холбоосоор орж үзнэ үү.
ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР
Хичээлийн жилийн хуваарь:
- Японд ирэх хугацаа: 2023.03.31
- Байранд орох хугацаа: 2023.03.31
- Танилцуулга, бүртгэл: 2023.03.31 ~ 2023.04.07
- 1-р семестр: 2023.04.10 ~ 2023.07.28
- 2-р семестр: 2023.09.27 ~ 2024.01.26
Солилцооны хөтөлбөрийн хугацаа: 1 эсвэл 2 семестер
Тавигдах шаардлага:
Бусад шаардлага:
Бүрдүүлэх бичиг баримт:
штамп даруулсан хуудасны хамт/
Зардал /1 сард/: нийт 50,255~122,500 иен
*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Бүртгэл:
Бүртгэл2022 оны 10 дугаар сарын 13-ныг дуустал Захиргааны байрны 205 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагааны хэлтэст явагдана. Зөвхөн Япон хэлтэй оюутнуудыг бүртгэх ба нэг оюутныг шалгаруулж Шиншү их сургуульд нэр дэвшүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Имэйлээр англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээллийг авах бол international@muls.edu.mnхаягт имэйл илгээнэ үү.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 75107777-513