АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах алба нь академийн болон мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрүүд, төгсөгчдийн үйл ажиллагаануудаараа дамжуулан хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Энэхүү ажлын хүрээнд АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Оюутан солилцооны хөтөлбөрийн зохицуулагч Х.Саруул ХААИС-ийн 1 болон 2 дугаар курсийн оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл өглөө. Тухайлбал, Фулбрайтын оюутны хөтөлбөр, бакалаврын оюутнуудын Глобал UGRAD хөтөлбөр, бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өглөө.
Одоогоор бакалаврын эмэгтэй оюутнуудад зориулсан Study of U.S. Institute on (SUSI) Women’s Leadership нь 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөрт зарлагдсан байна. АНУ-ын их дээд сургуулиуд дээр зохион байгуулагддаг тус хөтөлбөрийн зорилго нь залуу эмэгтэйчүүдийг тулгамдаж буй асуудлуудад татан оролцуулах, манлайлах ур чадварыг нь төлөвшүүлэх, олон нийтийн ажиллагаан дахь оролцоог дэмжих юм. Хөтөлбөр их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8-р сард ихэвчлэн зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 оюутныг хамруулдаг.