Япон улсын Үцүномияа их сургууль нь 1949 онд байгуулагдсан ба Точиги аймагт байрладаг. Олон улс судлал, Боловсрол, Хөдөө аж ахуй, Инженер гэсэн факультетаас бүрддэг, 5000 гаруй оюутантай үндэсний их сургууль юм. Манай их сургууль тус их сургуультай 2003 оноос хойш хамтран ажиллаж байна.
СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА; 2023.04.01-2024.02.01
ХИЧЭЭЛ СОНГОЛТ:
- Хичээл сонголт хийх холбоос: http: //www.utsunomiya-u.ac.jp/usermenu/student.php
- Оюутны визний шаардлагад нийцэхийн тулд 1 улиралд 7-оос доошгүй хичээл сонгон суралцана.
- Япон хэлний дунд шатны сургалтанд 6-12 сарын хугацаанд хамрагдах боломжтой.
ЗАРДАЛ: (ойролцоогоор тооцоолсон гэдгийг анхаарна уу!)
*Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба бусад бүх зардлыг суралцагч өөрөө хариуцна.
- Цар тахалтай холбоотойгоор хилийн хориг тавигдах тохиолдолд хичээл онлайнаар орох нөхцөл үүсэх боломжтой ба журам өөрчлөгдөж зочид буудалд тусгаарлагдах тохиолдолд төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
ø Байр:
Байрны төрөл: Сургуулийн хотхоноос гадна
- Өрөөний төрөл: 1 хүн
- Барьцаа: 1 жилд 31900 /буцаан олгогдохгүй/
- Сарын түрээсийн төлбөр: 6500 иен /ахуйн зардал багтаагүй/
- Байранд байрлах бол 2023 оны 1 дүгээр сард “Байрны өргөдөл” өгөх ёстой.
ø Амьдрах зардал /1 сард/:
- Байрны түрээс: 6500 иен
- Ус, цахилгаан: 1500 иен
- Газ: 3000 иен /хэрэглээнээс хамаарна/
- Интернэт: 3000-3500 иен
- Хүнс: 30,000 иен
- Утас: 4000 иен
- Даатгал: 2000 иен
ø Тээврийн хэрэгсэл: Ихэнх оюутнууд дугуй унадаг. Автобус /метроны буудлаас сургууль хүртэл/ 220 иен, галт тэрэг */Үцүномияа-Токио/ 1980 иен
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- ХААИС-ийн бакалаврын 1, 2, 3 дугаар курсын оюутан байх
- Голч дүн 2,5-аас дээш байх
- Япон эсвэл Англи хэлний мэдлэгтэй байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Өргөдлийн анкет /ГХАХ-ээс авах/
- 3*4 хэмжээтэй цээж зураг
- ХААИС-ийн захирлын тодорхойлолт /ГХАХ-ээс авах/
- Дүнгийн тодорхойлолт /англи орчуулгын хамт/
- ХААИС-д элссэн батламж /англи орчуулгын хамт/
- Гадаад паспортын хуулбар
- Батлан даагчийн баталгааны хуудас /ГХАХ-ээс авах/
- Батлан даагчийн банкны баталгаа
- Япон хэлний JLPT шалгалтын сертификат /байгаа бол/
- Англи хэлний шалгалтын сертификат /байгаа бол/
Бүрдүүлэх материалыг шинэ Захиргааны байрны 205 тоотод байрлах Гадаад хамтын ажиллагааны хэлтэс /ГХАХ/-т хүлээлгэн өгнө.
Бүрдүүлэх материалыг хүлээн авах сүүлийн хугацаа: 2022.10.24
Үцүномияа их сургуулийн хариуг 2022 оны 12 дугаар сарын дундуур мэдэгдэнэ.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
75107777 /512, 513/