БНСУ-ын Чонбук ҮИС болон Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран хэрэгжүүлдэг 2+2 хамтарсан хөтөлбөр зарлагдлаа.
Тавигдах шаардлага:
- ХААИС-ийн бакалаврын 2 дугаар ангийн оюутан байх;
- Голч оноо 2,75 буюу түүнээс дээш байх;
- Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх;
- 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх.
Бүрдүүлэх материал:
*Монгол хэл дээрх бүх материал Англи эсвэл Солонгос дээр орчуулагдсан байна.
- Өргөдлийн материал (Солонгос эсвэл англи хэл дээр бөглөх)
- Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)
- Тодорхойлох захидал (Англи хэл дээр, удирдагч багшийн гарын үсэгтэй байх)
- Сургуулийн тодорхойлолт
- Сургуульд элссэн батламж (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
- Дүнгийн тодорхойлолт
- Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)
- Гадаад паспортын хуулбар
- Бүрэн дунд боловсролын батламж (БНСУ-ын ЭСЯ-аар баталгаажуулсан байх)
Сургалтын төлбөр: Жилд 2 оюутныг сургалтын төлбөр болон байрны төлбөрөөс чөлөөлнө.
Өргөдлийн материалхүлээн авах хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл
Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн шинэ Захиргааны байрны 205 тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хүсэлт гаргаж имэйлээр авч болно.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Утас: 341153