ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Тус эрдмийн хамт олон өнөөдөр баярын хурлаа хийн өнгөрсөн түүхийн хуудсаа сөхөж, ололт, амжилтаа бататгалаа. Хуралд сургуулийн үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, эрдэмтэн багш, оюутнууд, төр засгийн төлөөлөл оролцов. Баярын хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар мэндчилгээ илүүлснийг бие төлөөлөгчид нь танилцууллаа. Мөн сургуулийн захиргаа үе үеийн удирдлагадаа хүндэтгэл үзүүлж, хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлсэн багш судлаачдын шагналыг гардуулж баяр хүргэлээ.