“АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-10-10 10:41:22

Монгол Улсын Засгийн Газраас батлан хэрэгжүүлж буй “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого түүний эхний үе шат болох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хоорондын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Удирдлагын академи ХААИС-тай хамтран зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдаанаар "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулахад анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг Удирдлагын академид даалгасан. Уг ажлын хүрээнд Төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд тогтоосон хуваарийн дагуу хийхээр төлөвлөсөн юм.

Сургалт ХААИС-ийн ХАТАН ТУУЛ театрт 7-оос 8-ны өдрүүдэд болж, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдийн төлөөлөл болох 100 гаруй хүн оролцлоо. Эхний өдөр Алсын хараа 2050 болон Шинэ сэргэлтийн бодлого хоорондын зорилго зорилтын уялдааны талаар сургалт явуулж, баг тус бүрээр даалгавар гүйцэтгүүлэв. Дараагийн өдөр нь Алсын хараа 2050 болон Шинэ сэргэлтийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний бодлого, зорилтыг танилцуулж, хэлэлцүүллээ.