Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацаас санаачлан хэвлүүлсэн “Үхэр бордох аж ахуй хөгжүүлэх нь” гарын авлага нь Монгол орны нөхцөлд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх, Монгол, Хойд Америк, Казахстаны үхэр бордох практик мэдлэг, шилдэг туршлагыг агуулсан бүтээл юм. Тиймээс энэ чиглэлийн аж ахуй эрхлэгчид төдийгүй хөдөө аж ахуйн салбарын багш, судлаач, оюутнуудад мэдлэгээ бататгах чухал бүтээл болжээ.
ХААИС-ийн багш нарын баярын хурлын үеэр энэхүү номоос 200 ширхгийг Олон улсын санхүүгийн корпорацын “Монгол мах” төслийн удирдагч Д.Жигжидмаа, төслийн зөвлөх, доктор Х.Ганзориг нар ХААИС-ийн ректор доктор, дэд профессор О.Баатарцогтод гардуулан өглөө.
Оюутнуудад практик мэдлэг олгоход Монгол улсын жишээг оруулсан гарын авлага төдийлөн их биш байгаа энэ үед тус бүтээл ХААИС-ийн нийт багш, оюутнуудад үнэтэй хувь нэмэр болох билээ. Тиймээс нийт оюутан, багш нарынхаа нэрийн өмнөөс Олон улсын санхүүгийн корпорацын хамт олонд ХААИС-ийн удирдлага, хамт олон талархал илэрхийлж байна.
Бүтээлийг ХАА-н төв номын сан, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуулийн номын сан, бүрэлдэхүүний сургуулиудад хувиарилж багш оюутны хүртээл болголоо.
Номын хувиарлалт
ХАА-н төв номын сан – 60ш
ЭЗБС-ийн номын сан – 10ш
Бүрэлдэхүүний сургуулиудад – 100ш (20ш*5 сургууль)
Тухайн чиглэлээр судалгаа хийдэг багш нарт – 30ш