“Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд төрийн өмчийн 6 их сургууль хамтран инновацын шилдэг бүтээл шалгаруулах “Гавал толгой” уралдааныг оюутнуудын дунд зарласан билээ.
Уралдаанд оюутнууд инновацын 9 бүтээл ирүүлж, оролцсоноос таван шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгч тус бүр 0-5 оноогоор дүгнэж дараах 5 бүтээлийг дараагийн шатанд дэвшин оролцох эрхээр шагналаа.
- “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн” Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн IV ангийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан, Удирдагч багш, доктор Д.Эрдэнэдалай;
- “Чоно үргээх төхөөрөмж” Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа, Удирдагч багш, магистр Д.Амгаланзул, магистр Д.Ганболд;
- “Сарлагийн болон үнээний сүүгээр хийсэн ИВЭН бяслагийн харьцуулсан судалгаа” Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Мах, сүү үйлдвэрлэлийн технологийн IV ангийн оюутан Г.Цэрмаа, Удирдагч багш, доктор, дэд профессор М.Нарангэрэл;
- “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа” Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Сүү үйлдвэрлэлийн IV ангийн оюутан Н.Батчимэг, Удирдагч багш, доктор, дэд профессор М.Нарангэрэл;
- “Компост бордоо” Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн Агрономийн IV ангийн оюутан Б.Насанжаргал, мөн мэргэжлийн III ангийн оюутан Ч.Бямбадорж, Удирдагч багш, доктор, дэд профессор Б.Энхтуяа;
Эдгээр шалгарсан бүтээл дараагийн шатанд төрийн өмчийн бусад 5 их сургуулийн оюутнуудын шилдэг инновацын бүтээлтэй өрсөлдөх юм. Уралдаанд бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцсон оюутнууд, удирдагч багш нартаа талархал илэрхийлж сургуулийнхаа шилдэг бүтээлээр шалгарсан оролцогчдодоо дараагийн шатны шалгаруулалтад амжилт хүсье.
СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙН ТӨВ