Хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зөвхөн 1 семестр.
Солилцооны хөтөлбөр нь:
1.Солонгос хэл, соёл судлалын хөтөлбөр
2.Мэргэжлийн хөтөлбөр гэсэн 2 янзын хөтөлбөр байх ба мэргэжлийн хөтөлбөрт зөвхөн Солонгос хэлний ТОПИК 4 түвшний мэдлэгтэй оюутан хамрагдах боломжтой.
Тавигдах шаардлага:
1.3,0-аас дээш голч дүнтэй байх;
2.Англи болон Солонгос хэлтэй байх.
Зардал:
1.Сургалтын сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө.
2.Дотуур байрны төлбөрийг оюутан өөрөө төлнө. (Ойролцоогоор 1 семестрт 800,000 вон).
3.Хоолны зардлыг оюутан өөрөө хариуцна.
4.Замын зардлыг оюутан өөрөө хариуцна.
5.Солонгост очсоны дараа даатгал заавал хийлгэх ба даатгалын төлбөр ойролцоогоор 1 семестрт 200 ам.доллар байдаг.
Сонгон шалгаруулалт:
1.ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэст бүрдүүлэх шаардлагатай өргөдлийн материалуудын бүрдүүлж өгнө. Өргөдлийн материалыг эхлээд имэйлээр, эх хувийг шуудангаар илгээх ба шуудангийн зардлыг оюутан өөрөө хариуцна.
2.Сан Мүн их сургууль бичиг баримтуудыг хүлээн авсны дараа оюутантай Zoom-ээр ярилцлага хийнэ. Имэйл бичихэд хариу бичихгүй тохиолдолд сонгогдох боломжгүй. Амжилттай тэнцсэн оюутнуудад элсэлтийн сертификат илгээх ба ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэст ирэхэд оюутанд мэдэгдэн, дамжуулж өгнө.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Өргөдлийн маягт*
2. Тодорхойлох захидал*
3. Сурах төлөвлөгөө*
4. Хувийн танилцуулга*
5. Дүнгийн тодорхойлолт
6. Эрүүл мэндийн бичиг*
7. Паспортын хуулбар
8. 2 хувь цээж зураг (3.5*4.5 хэмжээтэй, цагаан фонтой, эгц урдаас харсан, нүдний шилгүй, малгайгүй зураг байх)
*1, 2, 3, 4, 5-д заасан бичиг баримтын загварыг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээс international@muls.edu.mn хаягт имэйл бичиж авна. Имэйл бичихдээ дүнгийн тодорхойлолтоо заавал хавсарган явуулна.
Оюутны виз: Элсэлтийн сертификатыг хүлээн авсны дараа Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамнаас D-2 оюутны виз авна. Өөр төрлийн визээр суралцах боломжгүй.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Холбоо барих утас: 341153
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС