Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Establishment of Leather Hubs in Russia and Mongolia” буюу “Арьс ширний сургалт, судалгаа инновацын төв байгуулах” төсөл 2019-2022 онуудад амжилттай хэрэгжиж байна.
Төслийн санхүүжилтээр Арьс ширний ус нэвтрүүлэлтийг тодорхойлох, арьсны хучих будгийн олон нугаралт тэсвэрлэлтийг хүйтэнд тодорхойлох (хөлдөөгчтэй), арьсны будгийн тогтворыг үрэлтээр шалгах, усны уур шингээлтийг тодорхойлох, арьсны агшилтын температур тодорхойлох, арьс ширний зузаан хэмжигч, тос нэрэгч аппарат, pH тодорхойлох болон туршилтын барабан зэрэг багаж төхөөрөмжүүдийг гэрээний дагуу худалдан авч ХААИС дээр суурилуулсан билээ. Дээрх багажуудын ажиллах зарчим болон шинжилгээний аргын стандартуудыг орчуулан, баталгаажуулж, их сургуулийн багш, лаборантуудад арга зүй эзэмших сургалтыг зохион байгуулж, сургалт, судалгаанд ашиглахад бэлэн болоод байна.
Тус төслийн хүрээнд ХААИС-ийг түшиглэн, Захирлын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/15 тушаалаар байгуулагдсан “Арьс шир судлалын сургалт, судалгаа ба инновацын LEATHUB төв” болон “Арьс ширний чанарын шинжилгээний лаборатори”-ийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Төв болон лабораторийн нээлтэд ХААИС-ийн захирал Т. Хэрүүга, ХАА-н Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Г.Гантулга, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал О.Баатарцогт, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Гүрбазар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т. Баярсайхан, МУ-ын Зөвлөх инженер, Арьс ширний технологич С.Даваажав, П.Рэнцэндорж, “Цалуут” ХХК-ний захирал Л.Мөнхдаваа, “Гацуурт” ХХК-ний технологич Г.Хандсүрэн, Монголын ХАА-н Биржийн гишүүнчлэл бүртгэлийн хэлтсийн менежер Б.Гантөмөр, мэргэжилтэн П.Ариунзул, “Торгон шир” ХХК-ны төлөөлөл түүхий эдийн бэлтгэгч Ж.Алтанхуяг, Б.Нямсүрэн, Л.Чойсүрэндорж, Б.Ганхуяг, МААЭШ-ний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Баяржаргал, Н.Баярмаа, Г.Номиндарь болон МААБС-ийн багш, лаборантууд оролцов.
LEATHUB төв нь Арьс, ширний боловсруулалт, технологийн чиглэлээр дараах чиг, үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ХААИС-ийн Арьс ширний сургалт, судалгаа инновацын төв болон Монголын ХАА-н Бирж, мах боловсруулах “Цалуут” ХХК, арьс ширэн түүхий эд бэлтгэлийн “Торгон шир” ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, арьс ширний бэлтгэлийн технологи хөгжүүлэлт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Ингэснээр Монгол малын өвөрмөц шинж чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг Европын холбооны орнуудад гаргах, улмаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.
МАЛ АЖ АХУЙ, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ,
LEATHUB ТӨВ