“МОНГОЛ УЛСЫН ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-08-18 11:29:13

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён их сургуультай хамтран хэрэгжүүлэх олон улсын төслийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа. 

“Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлтийн арга хэмжээнд КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Ким Жүн Му, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баянбат, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Хангён их сургуулийн Нам Ин Шиг тэргүүтэй профессорууд болон манай профессор багш, судлаачид оролцлоо. 

Энэхүү төсөл нь Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон урт, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, Мал аж ахуйн технологийн төв байгуулах, Гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, Салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. 

Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ 5 сая ам.доллар бөгөөд 2022-2026 оны хооронд хэрэгжүүлнэ.