"ЧИНГИС ХААН" ОДОНТ Д.ДОРЖГОТОВТ ХААШУА, ХААИС-ИЙН УДИРДЛАГА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-18 22:18:57

Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны Академи, ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр(2023-01-18) боллоо.

Энэ үеэр ХАА-н Академийн гишүүн, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, Академич, "Чингис хаан" одонт Д.Доржготовт ХАА-н салбарын эрдэмтэн судлаачдын нэрийн өмнөөс ХААИС-ийн захирал О.Баатарцогт баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэв.

Мөн ХААШУА-ийн Ерөнхийлөгч, Академич Б.Бямбаа ОХУ-ын ХАА-н Академийг үүсгэн байгуулагч И.И.Синягины нэрэмжит "Алтан медалийг гардуулан өгч баяр хүргэлээ.

Үүний зэрэгцээ Монгол улсын Хөдөө аж ахуйн салбар тэрдундаа хоёр орны хамтарсан судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үйл хэргийг нь үнэлж зарим эрдэмтэн судлаачдад ОХУ-ын ХАА-н Академийг үүсгэн байгуулагч И. И.Синягины нэрэмжит "Алтан медаль", Оросын ШУА-ийн Сибирийн салбарын "Хүндэт доктор"-ын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа.

Тухайлбал, Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор Н.Энхболдод ОХУ-ын ХАА-н Академийг үүсгэн байгуулагч И. И.Синягины нэрэмжит "Алтан медаль", БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор Б.Баттогтох, Ургамал хамгааллын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Шинжлэх ухааны доктор М.Бямбасүрэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Т.Батсүх нарт ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Хүндэт докторын диплом, энгэрийн тэмдэг гардуулан өгч, баяр хүргэлээ.

Өргөтгөсөн хуралдаанаар ХААИС-ийн харьяа хүрээлэнгүүдийн 2022 оны Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг тайлагнаж, суурь судалгааны чиглэлээр хэрэгжиж буй төслийн тайланг хэлэлцлээ.