ERASMUS+ MONGWBL ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ХААИС-ИЙН БАГИЙН ГИШҮҮД 2023 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-19 11:08:40

ХААИС-ийн хамтран оролцож буй Европын Холбооны ERASMUS+ MONGWBL “Монгол улсын их, дээд сургуулиудад Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлснээр төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл нь гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн төслийн багийн гишүүдийн хурлаар 2023 оны 1-р улиралд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Энэхүү ажлын төлөвлөгөөнд АБСС-ын үлгэрчилсэн загварыг туршин нэвтрүүлсэн үр дүнг өөрийн болон бусад их, дээд сургуулиудад түгээн дэлгэрүүлэх, бусад мэргэжлийн хөтөлбөрт хэрэгжүүлэх боломжийг танилцуулах, улсын хэмжээнд “Дээд боловсролын тогтолцоонд Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” хэлэлцүүлгийг зохион байгуулах, төслийн үр дүн, ач холбогдол, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээлэл түгээх, сурталчлан таниулах, төсөлд оролцож буй түншлэгч их сургуулиуд хоорондын гэрээний үндсэн дээр дундын сургалтын лаборатори байгуулах, одоогийн хэрэгжүүлж буй уламжлалт дадлагын тогтолцоог боловсронгуй болгох, АБСС-ын нийтлэг шаардлага боловсруулах, түүнийг их дээд сургуулиудад танилцуулж, санал авч сайжруулах, батлуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөлөө.