ДОКТОР Ц.МӨНХЖАРГАЛ 2023 ОНЫ “OWSD-ELSEVIER FOUNDATION AWARD” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-01 09:38:44

ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гельминт судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Мөнхжаргал 2023 оны "OWSD-Elsevier Foundation Award" шагнал хүртлээ. 

НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилт(SDG)-ын нэг "Zero Hunger" хүнсний аюулгүй байдлын зорилтод нийцсэн, хөдөө аж ахуйн бүтээмж, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан 7 эмэгтэй судлаачийг шалгаруулсан байна.

Энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн доктор Ц.Мөнхжаргалд баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.