Бүгд Найрамдах Беларус улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны Соёл, боловсрол хариуцсан атташе К.М.Николай 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ХААИС-д айлчилж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ноён атташе К.М.Николай боловсрол, шинжлэх ухааны салбар улс төрөөс ангид байж хөгжих ёстой учир хоёр улсын боловсрол, соёлын хамтын ажиллагааг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэдгээ онцлов.
Цаашид тус улсын сургуулиудтай хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутан, багш солилцох, харилцан туршлага солилцох зэргээр хамтран ажиллах боломжтой гэв.
Тус улсын Брестийн Технологийн их сургууль, ХАА-н Техникийн их сургууль, Технологийн их сургууль, Витебскийн Мал эмнэлгийн Академитай манай их сургууль хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тул цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтой юм.