ЯПОНТОЙ ХАМТАРСАН “ОЮУТНЫ ЦАЛИНТАЙ ДАДЛАГА ХӨТӨЛБӨР” ЭХЛҮҮЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-03-07 18:52:05

ХААИС, Японы Айвинг(Iwing) компанитай хамтарсан “Оюутны цалинтай дадлага хөтөлбөр” хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр(2023-03-07) гарын үсэг зурлаа.

Ингэснээр ХААИС-ийн хүнсний технологи, аялал жуулчлал, зочид буудлын менежментийн ангийн 3,4-р курст суралцдаг, япон хэлний зохих мэдлэг(N4)тэй, 2,6 ба түүнээс дээш голч дүнтэй оюутнууд Японд мэргэжлээрээ үйлдвэрлэлийн дадлага хийх боломжтой болж буй юм. “Оюутны цалинтай дадлага хөтөлбөр”-т хамрагдсанаар мэргэжлийн дадлага, туршлагатай болох, удирдан зохион байгуулах, манлайлал, ажил төлөвлөлт, харилцааны ур чадвар, шинэ ажилтан сургах, менежер хүний харилцаа хандлага, багаар ажиллах ур чадварт суралцана. Мөн хувь хүний хөгжлийн хувьд япон хэлний ур чадвараа нэмэгдүүлэх, япон орны соёл, зан заншилд суралцан, гадаад найз нөхдийн хүрээллээ тэлэх гэх мэт давуу талуудтай юм.

Тус хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.iwing-jpn.com-оос авч болох юм.