ХААИС-ИЙН “ХАТАН ТУУЛ” ХАМТЛАГ ХАГАС ФИНАЛД ШАЛГАРЧ, АМЖИЛТАА АХИУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-10-17 10:30:08

Дэлхийн бүжгийн спортын холбооноос ГЕРМАН улсад жил бүр зохиoн байгуулдаг ДАШТ-нд Латин болон Стандарт бүжгийн хамтлаг төрөлд Монгол улсаар овоглосон 3 багийн 60 гаруй тамирчин залуус, 10 орчим багш дасгалжуулагч, 1 жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийж амжилттай оролцлоо. Тэмцээнд СТАНДАРТ буюу КЛАССИК төрлийн ангилалд ХААИС-ийн ХАТАН ТУУЛ хамтлаг 15 багаас хагас финал буюу 8-р байрт шалгарч амжилтаа ахиуллаа.

ЛАТИН бүжгийн хамтлаг төрөлд 12 багаас СТАР хамтлаг бүтэн финалд үлдэж, 4-р байр эзэлж бахархам амжилт гаргасан бол MOON DANCE хамтлаг Дэд байрт шалгарч Мөнгөн медаль, Мөнгөн цомын эзэд болж Монголчууд анх удаа Бүжгийн Спортын багийн төрөлд үнэмлэхүй амжилтыг үзүүллээ.

Дээрх тэмцээнд оролцоход урт хугацааны бэлтгэл сургуулилт, их хэмжээний санхүүгийн зардал, хувь тамирчны тэсвэр тэвчээр, эрүүл мэнд, ар гэр, ажил амьдралын олон тулгамдсан асуудлууд байдаг билээ. Гэвч энэ бүхнийг даван туулж Эх орноо тансаг сайхнаар сурталчлан, хүсэл сонирхол нэгтэй багш, удирдагч нар унтах, идэх, амрах тухлахаа умартан зүтгэж байгаа залуус шавь нараараа бахархахгүй байхын аргагүй билээ. ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ гүүр нь болсон Монголын бүжгийн спортын холбоо, тэмцээнд оролцох албан ёсны эрх зөвшөөрөл виз олгодог ГЕРМАН улсын Элчин Сайдын яам, Консулын газрын хамт олондоо болон тамирчдын гэр бүл, үр хүүхэд, аав ээж, ИВЭЭН ТЭТГЭГЧ байгуулагууд, САЙХАН СЭТГЭЛТ Монголчууд Та бүхэндээ ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ГЕРМАН УЛС БРАУНШВЕЙГ ХОТ. 2022 оны 10-р сарын 16-ны өдөр.

ХААИС-ИЙН “ХАТАН ТУУЛ” ТЕАТРЫН ЗАХИРАЛ Л.ЦОЛМОН