“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ТОГТВОРТОЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ХААИС-ИЙН ОЮУТНЫ СУДАЛГАА ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-10-24 12:38:37

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Хүнсний аюулгүй байдал-тогтвортой үйлдвэрлэл-2022” сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав. 

Тус бага хурлыг уламжлал болгон зохион байгуулах нь хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, төрийн захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн гурвалсан хамтын ажиллагааг дэмжих, хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын боловсон хүчнийг бодлогын түвшинд бэлтгэх, салбар дундын уялдааг хангахад чухал ач холбогдолтой. 

Оюутан: Дэд байр
“Төв аймгийн сүүний үхрийн зарим эрчимжсэн аж ахуй дахь криптоспоридиозын тандан судалгаа” судалгааны ажлаар ХААИС-ийн оюутан У.Гажидмаа

Тусгай байр:
“Бялууг хөлдөөж  хадгалах технологийн судалгаа” ажлаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан М.Нарантуяа

Судлаач: Дэд байр 
“Эрчимжсэн аж ахуйн саалийн үнээний дэлэнгийн үрэвслийн тархалт, үүсгэгчдийн антибиотикт мэдрэг чанар, сүүнд антибиотикийн үлдэгдэл илрүүлсэн үр дүн” судалгааны ажлаар ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн Н.Лхагвасүрэн

Тусгай байр:
“Арвайн шинэ сорт нутагшуулж, арвайгаар импортын бүтээгдэхүүн орлох хүнс үйлдвэрлэх технологи боловсруулсан судалгааны дүнгээс” судалгааны ажлаар Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны судлаач Ш.Шинэбаяр