АШУҮИС-иас “Дусал цус-Дүүрэн амьдрал” цус хандивлах аяныг 2021-2022 онд санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Төрийн өмчийн 5 их сургууль дэмжин оролцсон юм. Бүтэн жил үргэлжилсэн энэхүү аян нийт 32 өдөр үргэлжлэн 3818 хүн хамрагдаж, донорын шаардлага хангасан 3042 оюутан, багш ажилчид 1067 л цус хандивлан 10 000 гаруй хүний амь насыг аварчээ.
ХААИС-ийн хувьд 477 оюутан хамрагдаж, донорын шаардлага хангасан 313 оюутан, багш ажилчид 110 л цус хандивлаж, олон хүнд амьдрал бэлэглэх буянтай үйлст нэгджээ.