ХААИС-ийн МАГИСТРАНТ, ДОКТОРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-26 18:57:59

ХААИС-ийн Магистр, докторын сургуулиас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах бага хурал” 2022 оны 11 сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж шилдэг илгэгч нараа шалгарууллаа. Тус хуралд Агроэкологи, байгаль шинжлэл, газрын харилцааны салбар, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар, Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбараас 18 магистрант, 16 докторант илтгэл хэлэлцүүлснээс дараах илтгэлүүд шалгарч магистрант, докторантын шилдэг бүтээлийн судалгааны тэтгэлэг авах болзол хангалаа.

ДОКТОРАНТ:
Агроэкологи, байгаль шинжлэл,газрын харилцааны салбар

1-р байр Х.Нямгэрэл “Үр тогтолтын амжилтанд үзүүлэх хүчин зүйлсийн нөлөөг судалсан дүн” 
2-р байр Я.Наранцэцэг “Ургамлын генетик нөөцийн нутгийн буудайн агро-морфологийн үнэлгээ”

Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар

1-р байр Д.Сангажав “Багсармал тэжээлээр өсвөр гахайг тэжээсэн  судалгааны үр дүнгээс”
2-р байр Ч.Уранхайч “Сүрлийг энзимээр боловсруулж малын тэжээлд ашиглах боломж” 

Инженер технологи, мэдээлэл зүй, эдийн засгийн салбар

1-р байр О.Эрдэнэсайхан “Дизель хөдөлгүүрийн зарим үзүүлэлтэд шүүх элементүүдийн бохирдлын үзүүлэх  нөлөө” 
2-р байр З.Ундрах “Аялал жуулчлалын оролцогч талуудын хамтын ажиллагаа ба тоглоомын онол”

МАГИСТРАНТ:

Агроэкологи, байгаль шинжлэл,газрын харилцааны салбар

1-р байр Б.Цоггэрэл “Азийн цууцилын (Limnodromus semipalmatus) тоо толгойн бүртгэл, намрын нүүдлийн судалгаа”
2-р байр Ж.Бат-Эрдэнэ “Үлийн цагаан оготно (lasiopodomys brandtii, Radde, 1861)-ны нөлөөнөөс доройтсон бэлчээрийн нөхөн сэргээх аргыг туршсан дүн”

Мал аж ахуй, мал эмнэлгийн салбар

1-р байр У.Гажидмаа “Сэлэнгэ аймгийн сүүний аж ахуй дахь үхрийн криптоспоридиозын тандан судалгаа” 

ХААИС-ийн захирлын 2016 оны 03 дугаарын сарын 23-ны өдрийн А/45 тоот тушаалаар баталсан “Магистрант, докторантын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах, тэтгэлэг олгох журам”-ын дагуу  шалгарсан докторант тус бүрд 2.000.000, магистрантад 1.000.000 төгрөгийн тэтгэлгийг олгох юм. 



Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт магистрант, докторантуудад баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.