“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУДАЛГАА-2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-29 16:13:14

Монголын аялал жуулчлалын салбарын “Аялал жуулчлалын судалгаа-2022” эрдэм шинжилгээний хурал 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас Рамада зочид буудлын Даймонд танхимдзохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал нь Монгол орны аялал жуулчлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх, тухайн жилд хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын явц, үр дүнг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээний ажлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зорилгоор анх 2018 оноос эхлэн зохион байгуулагдах болсон бөгөөд аялал жуулчлалын төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын эрдэмтэн багш, судлаачид, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, бизнес эрхлэгчид зэрэг өргөн цар хүрээг хамран зохион байгуулагддаг нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлогтой юм.

Энэ жилийн “Аялал жуулчлалын судалгаа–2022” эрдэм шинжилгээний хурлыг БОАЖЯ, АЖБХН, ХААИС, ИЗИС, “Монголын нууц товчоо” ХХК, “Онцын тасархай” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа ба 2023, 2024, 2025 онуудыг “Монголд зочлох жил” болгон төрөөс зарласантай холбоотой олон сонирхолтой илтгэлүүд тавигдана. Хурлын хөтөлбөрийг ЭНД дарж харна уу.