“MICROBIOLOGY-2023” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-08 15:10:49

Монгол Улсын  Засгийн газрын 2015 оны 368 дугаар тогтоол шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, Монгол улсын засгийн газрын тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэл (2020-2025), Монгол улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэх ажлын хүрээнд их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ болон үйлдвэрлэлийн ажлын үр дүнг танилцуулах, тэдний санаачилгыг дэмжих зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Ургамал хамгааллын хүрээлэн, БНСУ-ын Хангёны үндэсний их сургууль, Тайван улсын Азийн их сургууль, Филлипин улсын Лос Баносын их сургууль болон ОХУ-ын Уралын анагаах ухааны их сургуулиудтай хамтран “MICROBIOLOGY-2023” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны 05-р сарын 03-ны өдөр анх удаа амжилттай зохион байгууллаа. Ивээн тэтгэгч байгууллагуудаар Монос трейд ХХК, EDU MED Quality Institute, Denk Pharma, Синапс ХХК, ТЭСО Корпораци, Гялс- Био ХХК, Грийн Химистри ХХК, ЗанааСпекс ХХК, Micro World LLC оролцов. 

 

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг нээж ХААИС-ийн ректор О.Баатарцогт, АШУҮИС-ийн Эмнэлэг хариуцсан захирал Д.Цэрэндагва нар үг хэлэв. 

Тус хуралд микробиологийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл явуулдаг их дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, багш, судлаачид дараах сэдвүүдийн хүрээнд 20 орчим илтгэл, 25 постер хэлэлцүүлж, судалгааны ажлын хүрээнд санал, солилцож туршлага судаллаа. 

 

Үүнд: 

-Антибиотик ба антибиотикийн тэсвэржилт

-Дархлаа судлал ба вакцин

-Эмнэлзүйн болон нийтийн эрүүл мэндийн микробиологи

-Хүнсний микробиологи ба эрүүл ахуй, микробиота ба пробиотик

-Хэрэглээний болон хүрээлэн буй орчны микробиологи, биотехнологи, экологи, хувьсал, биологийн олон янз байдал

-Лабораторийн менежмент, био-аюулгүй ажиллагаа, био-хамгаалал, магадлан итгэмжлэл

 

Хурлын модератораар ХӨСҮТ-ийн захирал доктор Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн багш доктор Т.Хосбаяр, ХААИС-ийн Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн багш доктор Б.Урантүлхүүр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургуулийн багш Р.Чинзориг оролцов.

Хурлын шүүгчээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч доктор Sc.D, профессор Н.Энхболд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор Sc.D Ж.Оюунбилэг, ХААИС-ийн зөвлөх багш доктор, профессор Х.Алтанцэцэг, Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн багш доктор Б.Баяраа, ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, “Монголын Биотехнологийн нийгэмлэг”-ийн тэргүүн доктор Б.Арвинбаяр нар ажиллаж, оноогоор байр эзлүүлэн эхний байр 2, тусгай байр залуу судлаач 1, шилдэг постер эхний 1, ивээн тэтгэгч байгууллагын шилдэг постерт 2 байр шалгаруулсан. Үүнд: 

Тэргүүн байр 

Tittle: Multiplex RT-PCR diagnosis and fecal microbial biomarkers in diagnosis of intestinal microbiome alterations

Ikhjargalan B, Khosbayar T, Khandmaa B, Manduul B, Tsendjav A

Mongolian National University of Medical Sciences, Itgel Eruul Mend LLC, National Center for Maternal and Child Health

 

Дэд байр

Tittle: Characteristics of Helicobacter pylori isolated from Mongolia, where burdenening the incidence of gastric cancer.

Gantuya B, Saruuljavkhlan B, Oyuntsetseg Kh, Yoshio Yamaoka

Department of Gastroenterology, Mongolian National University of Medical Sciences, Endoscopy unit, Mongolia Japan teaching hospital, Ulaanbaatar, Mongolia, Department of Environmental and Preventive Medicine, Oita University of Medicine, Yufu, Japan

 

Залуу судлаач тусгай байр 

Tittle: Result of compost prepared using beneficial bacteria for composting animal organic waste recycling 

Barkhasdorj J, Enkhbulgan G, Altangerel U, Oyuntogtokh B, Ariunaa O, Ariunaa S, Boldsaikhan Sh, Munkhtsetseg D

Institute of plant protection, Ekotaikhi LLC 

 

Шилдэг Постер 

Tittle: Construction of equine MSTN gene knockdown vector via E. Coli

 DH5αUndarmaa B, Tseweendolmaa U, Manglai D, Gerelchimeg B

School of Animal Science & Biotechnology, Mongolian University of Life SciencesInner Mongolia Key Laboratory of Equine Genetics, Breeding and Reproduction, College of Animal Science, Inner Mongolia Agricultural University, Hohhot, China
 

Ивээн тэтгэгч байгууллагын Шилдэг постер шагнал

Tittle: Identification of lead resistant bacteria from Ulaanbaatar city soil.Tuul N, Khishigsuren G, Temujin J, Khorloo Yu, Enkhjargal G, Tumenjargal DMongolian National University of Medical Sciences, National University of Mongolia, Mongolian University of Life Sciences 

Tittle: Isolation, identification and characterization of endophytic bacterial strains of the medicinal plant Cynomorium songaricum in MongoliaMarjangul N, Enkhtugs E, Enkh-Amgalan JLaboratory of Microbiology, Institute of Biology, Mongolian Academy of Sciences 

 

Эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүдийг гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон бүх эрдэмтэн, багш, судлаач та бүхний цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.