Гаалийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан, Сургалтын төвийн сургалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч Л.Уламбаяр, Сургалтын төвийн багш Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбат нар өнөөдөр (2023-05-12) ХААИС-ийн удирдлагатай уулзлаа.
Уулзалтаар Гаалийн ерөнхий газрын зүгээс хүний нөөцийн сул орон тоог мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй мэргэжилтнүүдээр хангах зорилгын хүрээнд тус байгууллагын ажлын байранд шаардлагатай индексээр мэргэжилтэн бэлтгэдэг ХААИС-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Мөн ХААИС төгсөгчдөө мэргэжлийн ажлын байранд зуучлах зорилтын хүрээнд тус байгууллагад шаардлагатай мэргэжлийн хөтөлбөрөөр суралцагчдад мэдээллийг нээлттэй хүргэх, ажиллах сонирхолтой оюутнуудыг бүхий л талаар дэмжин ажиллах боломжтой гэв.
Тус уулзалтын үеэр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Хүнсний чанар-аюулгүй байдал хөтөлбөрийн ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үнэлгээ, Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэл зүй, Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээрийн үнэлгээ, Эдийн засаг, бизнесийн сургуулийн санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудад Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан, Сургалтын төвийн сургалт хариуцсан Гаалийн улсын ахлах байцаагч Л.Уламбаяр, Сургалтын төвийн багш Гаалийн улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбат нар үйл ажиллагааг танилцуулж, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Цаашид Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвтэй Гаалийн байцаагч нарыг давтан болон мэргэшүүлэх чиглэлээр сургалт явуулах боломжтой юм. Үүнд:
Гаалийн байгууллагын сургалтын төвөөс тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудад дараах чиглэлээр сургалт авах, хамтран ажиллах боломжтой. Үүнд:
Мөн цаашид ХААИС-д Гаалийн байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр магистр, докторын сургалтад хамруулах, хамтарсан төсөл, судалгааны ажил хэрэгжүүлэх боломжтой юм.