ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АКСЕЛЬ НИКЕЙЗИ ХААИС-ИЙН ОЮУТНУУДАД ЛЕКЦ УНШИВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-31 16:48:21

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейзи өнөөдөр (2023-05-31) ХААИС-д зочилж, сургуулийн оюутан залуус, багш нарын төлөөлөлд "Газарзүйн заалт" сэдэвт илтгэл танилцууллаа. Тэрээр илтгэлдээ, Монголын ХАА-н бүтээгдэхүүнийг Европын холбооны орнуудын зах зээлд нийлүүлэх боломж, шийдэл болон хийж буй ажлынхаа үр дүнгээс товч танилцуулсан юм.

Мөн энэ үеэр ХААИС, Европын Холбооны улсуудын их сургуулиудын хамтын ажиллагаа, одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцаж, цаашид илүү идэвхтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Одоогийн байдлаар ХААИС, Европын тэргүүлэх 20 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай оюутан, багш солилцоо болон эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр  идэвхтэй хамтран ажиллаж байна.

Үүний дотор:

  • STREAM – Sustainable Resilient Ecosystem and Agricultural Management”
  • DeSTT - Development of Skills and Teacher Training for Leadership” (2020-2023)
  • MONGWBL - Work-based Learning for Higher Education System in Mongolia towards Better Employability of University Graduates”
  • URGENT – Urban Resilience and Adaptation for India and Mongolia”
  • ECOSERVE - Training masters in ecosystem services management in protected areas”
  • IMPROvE AGRO – Internationalising master programmes in agriculture advanced curriculum on energy efficient buildings in extreme continental and sunny climate”
  • LEATHUB - - Establishment of leather hubs in Russia and Mongolia” зэрэг 30 000-100 000 гаруй еврогийн санхүүжилт бүхий төслийг хамтран хэрэгжүүлж буй юм.