“УЛАМЖЛАЛТ АРГААР БЭЛТГЭСЭН САРЛАГИЙН БОРЦЫГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖ” СЭДЭВТ ЗАХИАЛГАТ АЖЛЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-09 12:40:15

 ХААИС-ийн багш нар “Монгол Улсын хөдөө орон нутгийн иргэдийн дасан зохицох чадавхи, эрсдэлийн менежментийг сайжруулах нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр “Уламжлалт аргаар бэлтгэсэн сарлагийн борцыг зах зээлд нийлүүлэх боломж” сэдэвт захиалгат ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Захиалгат ажлын ахлагчаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш, доктор З.Цэрэнханд, гүйцэтгэгчээр доктор, дэд профессор Б.Энхжаргал, магистр Д.Дамдинсүрэн нар ажиллав. Ховд аймгийн Дуут сумын малчид нэгдэн хоршоо байгуулж, “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг нэвтрүүлж, чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан, мөшгөх тогтолцооны QR код бүхий хаягтай сарлагийн борцыг зах зээлд нийлүүлэхэд бэлэн боллоо.

Сарлагийн борц нь үхрийн борцноос уураг, илчлэгээр баялаг, шимт чанар өндөр, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Шошгон дээрх QR кодыг уншуулаад гарал үүслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Борц 150, 250, 500 гр-аар савлагдсан бөгөөд та бүхэн худалдан авахаар сонирхож байвал 94045621, 89805974 дугаараар холбогдон авах боломжтой юм.