“МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН ХХААХҮ-ИЙН САЙДЫН НЭРЭМЖИТ “ГРАНТ” ХҮРТЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-09 12:54:34

ХААИС-ийн судлаачдын “МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит “ГРАНТ” хүртлээ.

Грантыг ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг, Хөдөө аж ахуйн их сургууль дээр зохион байгуулагдсан ИННОВАЦЫН ШИЙДЛҮҮДИЙГ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарт танилцуулах “AGRI SHOWCASE TOUR” арга хэмжээний үеэр гардуулан өглөө.

Олон улсад “Алтан тос” хэмээн нэрлэгдэж буй Камелина сатива таримлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор ХААИС-ийн дэргэд гарааны компани байгуулж

• “Камелина хүнсний тос”

• “Камелина хурдан морины нэмэлт тос”,

• “Камелина хурдан морины нэмэлт хүчит тэжээл”,

• “Камелина малын хүчит тэжээл” зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Төслийн багийн ахлагч: Л.Лхагвасүрэн –ХААИС-ийн Инженер технологийн сургууль, Доктор (Ph.D)

Гишүүд:

Ж.Мөнгөн, ХААИС-ийн Инженер технологийн сургууль, Доктор (Ph.D)

Ж.Эрдэнэдалай, ХААИС-ийн Инженер технологийн сургууль, Доктор (Ph.D)

Судлаач багш нартаа баяр хүргэж, амжилт ерөөе.