“Монгол-Хятадын хамтарсан инновацын загвар паркийг түшиглэн ухаалаг газар тариалан, мал аж ахуйн үндсэн технологийг хоршин хөгжүүлэх нь” сэдэвт төслийн урьдчилсан үр дүнгээр Хятад, Монголын эрдэмтэд хамтран бага хурал зохион байгуулав.
Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Монгол-Хятадын хамтарсан инновацын загвар паркийг түшиглэн ухаалаг газар тариалан, мал аж ахуйн үндсэн технологийг хоршин хөгжүүлэх нь” сэдэвт төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү бага хуралд Монгол Улс ба БНХАУ-ын төсөл хэрэгжүүлэгч багийн гишүүд болон хоёр талын холбогдох судлаачид оролцов. Монгол талаас Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, Академич А.Бакей, багш доктор Т.Насанжаргал, доктор Д.Мөнхтуяа, доктор Л.Лхагвасүрэн, доктор Б.Ариунболд , доктор Б.Батбилэг, Д.Кадирбек, энэ чиглэлээр судалгаа хийж буй магистрант, докторант нар; Хятадын талаас Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны харьяа Төлөвлөлтийн хүрээлэн, Бээжингийн их сургуулийн Их өгөгдлийн төв , Сычуаны хөдөө аж ахуйн их сургууль, ДөЯны Ухаалаг хөдөө аж ахуйн хүрээлэнгийн төлөөлөл оролцсон бага хурал 2023.04.28-ны 09.00-13.
Хятадын талын түнш төслийн судалгаанд хэрэглэх зарим тоног төхөөрөмжийг Монголын талд нийлүүлэхээр болов. Мөн ХААИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу судлаачдад хөдөө аж ахуйн ухаалаг технологийн чиглэлээр мэдлэг олгох сургалтыг Монгол-Хятадын технологи дамжуулах төвийг түшиглэн хамтарч явуулахаар тогтов.