Дэлхийн багш нарын 29 дахь, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.
Эрдэм мэдлэгийн Эх ундарга, Оюуны Их өргөө болсон ХААИС-ийн эрдмийн хамт олон өнөөдөр багш нарын баяраа тэмдэглэж, энэ хичээлийн жилд амжилт бүтээлээр бусдыгаа манлайлан ажилласан эрдэмтэн, судлаачдаа тодруулан шагнаж урамшууллаа.
ХААИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн ШИЛДЭГ ЗАЛУУ БАГШААР ИТС-ИЙН ХАА-Н ХҮНСНИЙ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР Ж.ЭРДЭНЭДАЛАЙ;
Шилдэг судлаач багшаар ИТС-ИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖ, ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Д.БААТАРХҮҮ;
Шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар МЭС-ИЙН ХАЛДВАРГҮЙ ӨВЧИН СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ, ДОКТОР, ПРОФЕССОР П.БОЛОРМАА;
Оны шилдэг тэнхимээр МААБС-ИЙН БЭЛЧЭЭР ТЭЖЭЭЛЛЭГИЙН ТЭНХИМтус тус шалгарлаа.
Мөн Алтан гадас одонгоор шагнагдсан ЭЗБС-ийн багш, доктор, дэд профессор С.Алтанцэцэг болон БШУЯ-ны Боловсролын тэргүүний ажилтан, Боловсролын жуух бичиг, ХААИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн шагналаар шагнагдсан багш нарт сургуулийн удирдлага шагнал гардуулан өгч баяр хүргэлээ.
ХААИС-ийн багш нарын баярын хуралд ХААИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, ХААИС-ийн Ректор, доктор, профессор Б.Баасансүх, Захиргаа удирдлагын газрын Захирал доктор Д.Гансэлэм, Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Т.Гэрэлхүү, Санхүү хөрөнгө оруулалтын газрын ерөнхий санхүүч Г.Жаргал, Үйлдвэрчний эвлэлийн дарга Я.Эрдэнэсүрэн нар оролцов.
ХААИС нь өнөөдөр бүрэлдэхүүний 6 сургууль, орон нутагт 2 салбар сургууль, эрдэм шинжилгээний үндэсний 4 хүрээлэн, сургалт-дадлагын олон төв нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Бакалаврын 66, магистр, докторын 60, нийт 120 гаруй хөтөлбөрөөр шаталсан сургалтад 9000 гаруй оюутан суралцаж байгаа сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн гурвалсан холбоо бүхий үндэсний хэмжээний цогцолбор төв болон хөгжиж байна.
ХААИС нь ХАА-н салбарт 30.000 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэжээ. Өдгөө дэлхийн 36 орны 209 их, дээд сургууль, хүрээлэнгүүдтэй хамтын ажиллагаа тогтоож хос хөтөлбөр, хамтарсан төсөл судалгааг хэрэгжүүлж сургалт-судалгааныхаа материаллаг баазыг бэхжүүлж, багшлах боловсон хүчин, шинэ залуу үеэ бэлтгэж, чадавхжуулан ажиллаж байна.