“ХОТ СУУРИН ГАЗРЫН ЛАНДШАФТЫН АРХИТЕКТУР-2023" АРГА ХЭМЖЭЭ ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-10-09 17:15:12

Энэтхэг болон Монгол Улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлийг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр бүс нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ирээдүйн боловсон хүчний нөөцийг чадавхжуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх Олон улсын Европын ERASMUS+ хөтөлбөрийн хүрээнд “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023" сэдэвт хурал 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ХААИС-ийн Захиргааны байрны хурлын танхимд зохион байгууллаа. Олон улсын хуралд Герман, Итали, Эстони, Энэтхэг, Монгол зэрэг 5 орны их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцож, "Байгальд түшиглэсэн шийдэл" сэдвийн хүрээнд 20 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Мөн төслийн хүрээнд “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэнг 2023 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд ХААИС-ийн "Хатан туул" театрт олны хүртээл болгоно. Үзэсгэлэнгийн үеэр ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн "Ландшафтын архитектур" мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Чадварлаг дизайнер" олимпиадыг зохион байгуулж, "Шилдэг баг”, "Шилдэг дизайнер" оюутныг шалгаруулан, урамшуулна. Энэтхэг болон Монгол Улсын хотуудын уур амьсгалын өөрчлөлт, нөлөөллийг бууруулах, дасан зохицох чиглэлийг ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлээр бүс нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан ирээдүйн боловсон хүчний нөөцийг чадавхжуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх замаар үйл ажиллагаа явуулахад оршино. Төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд дараах үндсэн ажлууд ХААИС-ийн Ландшафтын архитектур бакалавр, ахисан түвшний сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт хийгдэж байна. Үүнд:

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "URGENT" төслийн хүрээнд ХААИС-ийн "Ландшафтын архитектур" бакалавр, магистрын 8 хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг шинээр болон шинэчлэн сайжруулж, нээлттэй цахим хичээлийн иж бүрдлийг боловсруулан хөгжүүлсэн. Хичээлийн иж бүрдлийг сайжруулах явцад төслийн хамтрагч Европ-Монголын их дээд сургуулиуд, хөтөлбөрийн оролцогч талууд, мэргэжлийн хөтөлбөрийн хороо, ажил олгогчид, төгсөгчдийн санал хүсэлтийг тусган чанарын баталгаажуулалтаар хянаж, сайжруулалт хийгдсэн.

Төслийн хүрээнд шинээр болон шинэчлэн сайжруулж буй бакалаврын 6, магистрын 2 нийт 8 хичээлийн хөгжүүлэлтийг мэргэжлийн багш нар боловсруулан энэхүү төслийн хамтрагч байгууллага болох МУИС-ийн цахим сургалтын Орен EDX платформд байршуулах бэлтгэл ажил хангагдсан байна. Энэхүү төслийн хүрээнд бэлтгэгдсэн хичээлийн иж бүрдлүүд холимог сургалтын аргаар заагдах бөгөөд суралцагчид бие даан зайн сургалтаар суралцах боломж бүрдүүлсэн.

Ахисан түвшний суралцагчдын сургалтын орчин, багшлах боловсон хүчний нөөцийг чадавхжуулах явдал юм. Төсөл хэрэгжих хугацаанд олон улсын зуны сургалт, эрдэм шинжилгээний хурал, семинарыг тасралтгүй зохион байгуулж ирлээ. Тухайлбал, "Хотжилт хүрээлэн буй орчин-2021" зөвлөлдөх уулзалт, "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн ба Хотын ногоон байгууламж" зэрэг асуудал дэвшүүлсэн, шийдэл хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр МУИС-тай хамтран зохион байгуулсан.

Мөн "URGENT" төслийн оролцогч талуудын дунд цахим эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад нийт 24,185.00 евро буюу 77,610,874.25 төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг худалдан авч, "Ландшафтын архитектур төлөвлөлтийн лаборатори", "Видео бичлэгийн студи" зэргийг байгуулан, суралцагчид бие даан ажиллах өрөөг мэргэжлийн багш нарын санаачилгаар шинээр тохижуулав.

Эстони Улсын Тарту хотод 2023 оны 8 дугаар сарын 06-20-ны өдрүүдэд төслийн хамтрагч байгууллага Эстон Улсын Амьдралын Ухааны Их Сургууль (Estonian University of Life Sciences) дээр "Engaging Science for Resilient and Liveableap Cities" сэдэвт олон улсын зуны сургалт зохион байгуулсан бөгөөд, тус сургалтад Агроэкологийн сургуулийн Таримал судлал, ой, ландшафтын архитектурын тэнхимийн багш нар оролцсон.