БОЛГАР УЛСЫН ТРАКИА ИХ СУРГУУЛЬТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-16 16:32:24

Бүгд найрамдах Болгар улсын Тракиа их сургуулийн захирал Добри Варков, Мал эмнэлэг, симуляцийн төвийн дарга Здравко Тодоров, Бүгд найрамдах Болгар улс дахь Монгол Улсын өргөмжит консул Камен Петров Милков нар өнөөдөр (2023.10.16) Хөдөө аж ахуйн их сургуульд зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар хоёр тал сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутан харилцан солилцох хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тракиа их сургууль нь тус улсын шилдэг таван их сургуулийн нэг бөгөөд хөдөө аж ахуй, мал эмнэлэг, анагаах ухаан, боловсрол, эдийн засаг, техник технологийн чиглэлээр сургалт явуулдаг зургаан бүрэлдэхүүний сургуультайн зэрэгцээ дэргэдээ эмнэлэгтэй. Хөдөө аж ахуй, анагаах ухаан, мал эмнэлэг, хүнсний чиглэлийн зургаан судалгааны төвтэй аж.