ХААИС-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭЭЛЭЛ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-29 11:32:15

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

  • ХААИС-д 2023-2024 оны хичээлийн жилд 2500 оюутан элсүүлэхээр төлөвлөсөн хяналтын тоо, саналыг хэлэлцэн батлав.
  • ХААИС-ийн бүтцэд Хэрэглээний шинжлэх ухааны сургууль байгуулагдсантай холбогдуулан бүрэлдэхүүний сургуулиудын төсөвт өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэж, 2023 оны төсвийн тодотгол дэмжигдлээ.
  • ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн хөгжлийн чиг хандлага, сургуульд оноосон нэр өгөх үндэслэлийн талаарх саналыг хэлэлцэж, дараагийн хурлаар эрх зүйн хувьд боловсруулалтыг сайжруулж, саналаа нэгтгэн танилцуулахыг захирал (Б.Баасансүх)-д үүрэг болголоо.
  • ХААИС-ийн захирал Б.Баасансүхийн "ХААИС-ийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр"-ийн танилцуулгыг сонсож, гишүүдээс гарсан саналыг тусган ХААИС-ийг хөгжлийн бодлого, стратегийг шинэчлэн танилцуулах үүрэг чиглэлийг захирал (Б.Баасансүх)-д даалгалаа.