ӨВӨР МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН УДИРДЛАГА ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 11:50:23

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага ХААИС-д (2023-06-29) зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.

Уулзалтаар ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны мал аж ахуйн салбар, тэрдундаа мах, сүү үйлдвэрлэлийн судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.