АКУАПОНИК ОРЧИНД ЗАГАС ҮРЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-19 14:49:15

Герман улсын Баубилдинг их сургууль, Terra Urbana компани хамтран Монгол Улсын ХААИС-тай акуапоник (aquaponics) орчинд загас үржүүлэх, саарал ус цэвэршүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр хоёр талын төлөөлөл анхны цахим уулзалт (2023-06-21)-ыг хийлээ.

Уулзалтаар тус төслийг хэрхэн хэрэгжүүлэх болон ХААИС-ийн оролцоо ямар байх талаар төслийг санаачлагч байгууллага дэлгэрэнгүй танилцуулав.
ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн акуапоник орчинд загас үржүүлэх бөгөөд түүнээс гарсан саарал усыг дахин боловсруулж, цэвэршүүлэн хүлэмжийн ногооны усалгаанд ашиглах зорилготой судалгаа, үйлдвэрлэлийн төсөл юм.
Наймдугаар сард төслийн багийнхан дахин зөвлөлдөхөөр тохиролцов. Уулзалтад ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх, МААБС-ийн захирал Д.Гүрбазар, багш О.Оюунтуяа, мэргэжилтэн Н.Мөнхгэрэл болон төслийн санаачлагч байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сонирхуулахад Терра Urbana компани нь жижиг, дунд үйлдвэрлэл, ХАА, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийн 13 оронд салбартай бол Баубилдинг их сургууль нь саарал ус дахин боловсруулах, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль юм.