ХААИС-ИЙН 3 ОЮУТАН БНЧУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГЭЭР МЕНДЕЛИЙН ИХ СУРГУУЛЬД СУРАЛЦАНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-05 17:44:46

БНЧУ-ын Менделийн их сургуулийн профессор, судлаачдын төлөөлөл өнөөдөр (2023-09-05) ХААИС-ийн удирдлагатай уулзлаа. Уулзалтад ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга, Агроэкологийн сургуулийн багш, доктор О.Бүрэнжаргал, Т.Байгаль-Амар болон судлаач оюутнууд оролцов.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хоёр их сургуулийн багш, судлаачдын хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашид хэрхэн амжилттай үргэлжлүүлэх боломжтой болон тэтгэлгээр суралцах оюутнуудыг танилцуулав.

ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх хэлсэн үгэндээ, БНЧУ-ын Менделийн их сургуультай олон жил идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа тус улсын Засгийн газрын тэтгэлгээр манай сургуулийн гурван оюутан хагас жил тэтгэлэгтэй суралцахаар болсонд талархаж буйгаа илэрхийлж, оюутнуудад баяр хүргэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй Тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилготой нийцсэн ойн менежментийн чиглэлээр төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа багийн нийт судлаач багш нарт баяр хүргээд дараагийн шатны төслийг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тус сургуульд суралцах оюутнуудад хандан сургууль болон нийгмийн хөгжлөөс ололт, амжилтыг олж харан, олон орны оюутан, залуусаас ихийг суралцаж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг хүслээ.

Тус их сургуультай өнгөрсөн хугацаанд багш, оюутан солилцох, хамтарсан судалгааны чиглэлээр доорх ажлуудыг гүйцэтгэжээ.

  • •           2019-2020 оны хичээлийн жилд ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ойн аж ахуй, байгаль орчны мэргэжлийн 10 оюутан Эрасмусын тэтгэлэгтэйгээр нэг улирал Менделийн их сургуульд суралцсан
  • тав, 2023 онд нэг багш Эрасмусын тэтгэлэгтэй багш солилцооны хөтөлбөрөөр Менделийн их сургуульд ажилласан байна.
  • хамтарсан судалгааны ажлын нэг хэсэг “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөлд консорциум болон оролцож байгаа ба ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх туршилт судалгааны ажлыг Сэлэнгэ болон Хэнтий аймгуудад амжилттай гүйцэтгэж байна. Уг төсөлд манай сургуулийн Экологийн тэнхимийн багш, оюутнууд оролцож байна.
  • Засгийн газрын тэтгэлэгтэйгээр Менделийн их сургуульд 1 улирал суралцахаар болсон ба Менделийн их сургууль, ХААИС-ийн багш нар судалгааны ажлыг нь хамтран удирдаж байна.
  • дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд БНЧУ-ын Менделийн их сургуулийн 2 оюутан Мариан Варба, Михайл Микулек  нар ХААИС-ийн Экологийн тэнхимийн Хүрээлэн буй орчны шинжилгээний лабораторид  судалгааны ажлын арга зүйд суралцан, судалгааны ажлаа амжилттай гүйцэтгэлээ.