Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас уламжлал болгон тэмдэглэдэг “Гадаад хэлний баяр”-ыг 2023-2024 оны хичээлийн жилд оюутан суралцагчид, Байгалийн ухаан, ухаалаг технологи ахлах лицей сургуулийн сурагчдын дунд “Эх хэлний баяр”-тай хамтатган “Хэл соёлын өдөрлөг” нэрийн дор 11-12 дугаар сарын турш зохион байгууллаа.
Арваннэгдүгээр сард “Эх хэл - Эрдэнийн сан” өдөрлөгийн хүрээнд “Монгол хэл бичгийн VIII олимпиад”, “Бие даан суралцах чадвараа хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал, “Үндэсний хувцсаараа гангарцгаая” дээлтэй өдөр, “Эрдмээрээ гоёсон ХААИС-ийн оюутнууд” тик ток уралдааныг зохион байгуулж уралдаан бүрээр байр эзлүүлж шагнал гардууллаа.
“Эрдмээр гоёсон ХААИС-ийн оюутнууд” тик ток уралдааны тэргүүн байрт Эдийн засаг бизнесийн сургуулийн А.Жавзанпагма ахлагчтай баг /Багш Ч.Хулан/, “Бие даан суралцах чадвараа хөгжүүлэх нь” эрдэм шинжилгээний хурлын тэргүүн байрт ЭЗБС- ийн III дамжааны оюутнуудын “Value makers” баг /Багш Д.Гүнжиймаа/, дэд байрт ЭЗБС-ийн III дамжааны оюутан Б.Мөнгөнчимэг, А.Мөнх-Оргил, Г.Билгүүн /Багш Д.Гүнжиймаа/, гутгаар байрт МЭС-ийн I дамжааны оюутан Э.Номинжин /Багш Д.Гүнжиймаа/, АЭС-ийн I дамжааны оюутан Б.Билгүүн, ХШУС-ийн I дамжааны оюутан Н.Баасандорж нар /Багш Б.Алтанцэцэг/, “Монгол хэл, бичгийн VIII олимпиад”-ын тэргүүн байрт ЭЗБС-ийн I дамжааны оюутан Б.Халиунаа /Багш Б.Алтанцэцэг/, дэд байрт ЭЗБС-ийн I дамжааны оюутан А.Мөнхзул /Багш Б.Алтанцэцэг/, гутгаар байрт ЭЗБС-ийн I дамжааны оюутан Э.Угтахжаргал /Багш Ч.Хулан/, “Шилдэг багш”-аар Монгол хэл бичиг, найруулга зүйн хичээлийн багш Д.Гүнжиймаа нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа.
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн “Эх хэл-Эрдэнийн сан” өдөрлөгийн уралдаанд амжилттай оролцсон багш, оюутан, сурагчдадаа баяр хүргэж амжилт хүсье.