ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурал боллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-21 15:28:32

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурлыг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр танхим болон цахимаар зохион байгууллаа. Хуралд ХААИС-ийн газрын захирлууд, бүрэлдэхүүний болон салбар сургуулийн захирлууд өргөтгөсөн байдлаар оролцлоо.

 

Тус хурлаар:

  1. ХААИС-ийн Гүйцэтгэх удирдлагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайланг Ректор Б.Баасансүх,
  2. ХААИС-ийн 2024 оны төсвийн төслийг ХААИС-ийн Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Б.Одончимэг нар тус тус танилцуулж, хэлэлцүүллээ.

Шийдвэрлэсэн нь: 

  1. ХААИС-ийн Гүйцэтгэх удирдлагын 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайланг БШУЯ-нд хүргүүлэхийг Ректор Б.Баасансүхэд үүрэг болгов. 
  2. ХААИС-ийн 2024 оны төсвийг хэлэлцэн баталлаа.