БНСУ-ын Азийн хүнс хөдөө аж ахуй, хамтын ажиллагааны санаачилга байгууллага (AFACI)-ын санхүүжилтээр Азийн 13 улсад 2021-2024 онд хэрэгжүүлж буй “Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн сан байгуулах” төслийн 2023 оны шилдэг хэрэгжүүлэгчээр Монгол Улс шалгарсан байна. Энэхүү төсөл нь хөдөө аж ахуйн гол нэрийн 100 бүтээгдэхүүний шим тэжээлийг тодорхойлж Азийн орнуудын хүнсний найрлагын мэдээллийн сангийн платформтой нэгтгэх зорилготой юм.
Монгол Улсад уг төслийг хэрэгжүүлж байгаа ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Б.Энхжаргал, Инженер, технологийн сургуулийн багш, доктор Б.Эркигүл удирдагчтай багийн гишүүд МААБС-ийн багш, доктор Т.Уламбаяр, доктор З.Цэрэнханд, багш Д.Дамдинсүрэн, туслах ажилтан Ц.Лхагвасүрэн, ИТС-ийн багш, доктор Б.Буянчимэг, багш Т.Энхбат, багш Р.Алтанзул, ХШУС-ийн багш, доктор Д.Оргил нартаа халуун баяр хүргэж амжилт хүсье.