Хөдөө аж ахуйн их сургууль ӨМӨЗО-ы Бүс ба Зам олон улсын сургалт судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж тус сургуулийн ректор Б.Баасансүх, мөн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнгөнваанчиг нар үзэглэлээ.
Сургалт, судалгааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх зорилготой энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Бүс ба Зам олон улсын сургалт судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний хүрээлэн нь ХААИС-ийг БНХАУ-ын шинжлэх ухааны судалгааны байгууллага, их, дээд сургуультай холбож хамтын ажиллахад дэмжих, БНХАУ-д ХААИС-ийн бакалавр болон ахисан төвшний сургалтын элсэлт, сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар, форумыг зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.