Хөдөө аж ахуйн их сургууль нь Монгол Улсын Монфүүжий ХХК болон Япон Улсын “Scrum Human Power” хөдөө аж ахуйн газар тариалан, жимс жимсгэнийн компанитай хамтран “Зуны цалинтай дадлага” хөтөлбөрийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Хамтын хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн гурван жилийн хугацаанд ХААИС-ийн нийт 40 гаруй оюутан амжилттай хамрагджээ.
Энэ удаад Япон Улсын “Scrum Human Power” компанийн захирал Tatsuhito Hirara ХААИС-д зочлон ирж ректор Б.Баасансүх, Сургалт, цахим шилжилтийн бодлогын газрын захирал Г.Энхбаяр болон бусад удирдлагатай уулзаж цаашид үргэлжлүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Зуны цалинтай дадлага” хөтөлбөр энэ 2024 онд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, зочид буудал, бизнесийн байгууллагуудад ХААИС-ийн оюутнуудыг зуны амралтын хугацаанд цалинтай дадлага хийх боломжийг олгож байгаа юм.
Япон улсын “Scrum Human Power” компанийн захирал Tatsuhito Hirara хөдөө аж ахуйн чиглэлээр дадлагажихаар ирсэн оюутнууд мэдлэг, туршлага сайтай байгаад талархаж цаашид хамтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв.