Япон Улсын Токиогийн Хөдөө аж ахуйн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг 23 дахь удаагийн Оюутны олон улсын чуулга уулзалтад оролцохыг урьж байна.
Энэ удаагийн чуулга уулзалт “Youth Actions and Collaboration towards Resilient Food Systems and Environmental Conservation” сэдвийн хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 31-ээс 8 дугаар сарын 03-ны өдрүүдэд Токио хотноо болох бөгөөд ХААИС-иас 1 оюутныг шалгаруулан оролцуулна.
Шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14:00 цагт англи хэлээр илтгэл хэлэлцүүлэх байдлаар зохион байгуулна.
Оролцох хүсэлтэй оюутан та бүхэн 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дотор Гадаад харилцаа, түншлэлийн албаны international@muls.edu.mn хаягаар болон өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх цахим хаягаар бүртгүүлсний дараа авна уу.
Лавлах утас: 341153
Имэйл: international@muls.edu.mn
ГАДААД ХАРИЛЦАА, ТҮНШЛЭЛИЙН АЛБА